Энэ хичээлийн жилд Дотоод хэргийн их сургуульд үндсэн 14 хөтөлбөрт 500 гаруй сонсогч шинээр элссэн юм. Цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалт 30 хоногийн турш үргэлжилнэ.Торгон хилээ манах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт этгээдүүдийг нийгмээс тусгаарлах, хүмүүжүүлэх, шинжлэн магадлах, авран хамгаалах чиг үүргийг гүйцэтгэгч төрийн тусгай албан хаагчдын эгнээнд нэгдэхээр Дотоод хэргийн их сургуульд элссэн шинэ элсэгчдэдээ баяр хүргэж, цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад нь амжилт хүсье.