УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Огноо: 2026-07-06
УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачдын төлөөлөл Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаа, судалгааны лаборатори, эрдэм шинжилгээ, инновацын чиглэлээр хэрэгжүүлж буй судалгааны ажилтай танилцлаа.

Уулзалтад Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, академич М.Бямбасүрэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ц.Уянга, тус хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид оролцов.
Уулзалтын үеэр хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй судалгааны үр дүнтэй танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.212)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram