“Спортлог номын санчид” тэмцээнд тэргүүн байр эзэллээ

Огноо: 2026-06-15
“Спортлог номын санчид” тэмцээнд тэргүүн байр эзэллээ
“Спортлог номын санчид” тэмцээнд тэргүүн байр эзэллээ

✅ Монгол Улсад номын сангийн үйл ажиллагаа явуулж буй номын сангийн ажилтан, алба хаагчдын дунд зохион байгуулдаг “Спортлог номын санчид” тэмцээн энэ жил 17 дахь удаагаа боллоо.

✅ Монголын номын сангуудын консорциум, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Төв номын сантай хамтран спортын 5 төрлөөр 2026 оны 06 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Спорт цогцолбор, Хээрийн сургалтын төвд зохион байгуулав.

✅ Тус тэмцээнд Монгол Улсын үндэсний номын сан, Монголын номын сангуудын консорциум, Монгол Улсын их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Ерөнхий боловсролын сургуулиудын хамтарсан баг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Орхон, Дорнод, Баянхонгор, Булган зэрэг нийт 14 багийн 250 гаруй албан хаагч, тамирчин оролцсон юм.

✅ Дотоод хэргийн их сургуулийн Төв номын сангийн албан хаагчид 20 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, эмэгтэй волейбол, саадтай зурвасын төрөлд тус бүр тэргүүн байранд шалгарч, алтан медаль, эмэгтэй 3х3 сагсан бөмбөг, холимог волейболын төрөлд тус бүр дэд байранд шалгарч, мөнгөн медаль хүртэн, багийн нийлбэр дүнгээр 20 оноогоор тэргүүн байр эзэлсэн байна. Ийнхүү шилжин явах цом, 2027 онд 18 дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулах тугийг хүлээн авлаа.

✅ “Спортлог номын санчид” тэмцээнд тэргүүн байр эзэлж, алтан медалийн эзэн болсон баг, тамирчдадаа спортын амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.212)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram