Шихихутаг их сургуулийн Эрх зүйн докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2026.06.15/ боллоо. Тус хуралдаанаар Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Б.Мөнхзул “Хорих ялын үр нөлөөг дээшлүүлэхэд криминологийн сонгодог зарим онолыг ашиглах үндсэн асуудал” сэдэвт докторын зэрэг горилсон диссертацыг хэлэлцүүлж, хууль зүйн ухааны докторын зэрэг амжилттай хамгаалав.
Хууль зүйн ухааны доктор, цагдаагийн хошууч Б.Мөнхзул танд халуун баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд тань өндөр амжилт хүсье.