“АХЛАГЧ” МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

Огноо: 2026-06-15
“АХЛАГЧ” МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО
“АХЛАГЧ” МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

✅ Дотоод хэргийн их сургуулийн харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн “Офицер”, "Цагдаа", дотоодын цэргийн "Хамгаалалтын ажилтан", “Хилчин-шалгагч”, “Хилчин”, “Аврагч-гал сөнөөгч”, “Аврах гал унтраах автомашины жолооч, шатны техникч", “Хорих байгууллагын хамгаалалтын ажилтан” мэргэжлийн сургалтын болон мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн нийт 430 гаруй төгсөгчдөд цэргийн цол, гэрчилгээ, энгэрийн тэмдэг гардуулах ёслолын ажиллагааг өнөөдөр /2026.06.15/ зохион байгууллаа.

✅ Тус ёслолын ажиллагаанд Дэд бөгөөд Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Отгондаваа, “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа М.Эрдэнэбилэг, Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Өрнөхбаяр, Хил хамгаалах ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Ж.Батзолбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын хүний нөөцийн хэлтсийн дарга, доктор (Ph.D), хурандаа Д.Одсэр, Онцгой байдлын ерөнхий газрын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Б.Батжаргал болон Захиргааны зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш, алба хаагчид, ар гэрийн төлөөлөл оролцов.

✅ Энэ үеэр “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн сонсогч, суралцагчдын дунд зохион байгуулсан “Шилдэг сонсогч” шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон сонсогчдод шагналыг гардууллаа.

✅ Төгсөгчдийг төлөөлж 3001 дүгээр дамжааны сонсогч А.Бат-Эрдэнэ сэтгэгдлээ хуваалцаж, мэргэжлийн боловсрол олгох сургалтын 2001 дүгээр дамжааны төгсөгч Д.Тэлмүүн, 5001 дүгээр дамжааны төгсөгч Н.Далай-Амгалан, 3202 дугаар дамжааны Г.Лхамсүрэн, Э.Мөнгөнсарнай, Б.Давхарбаяр, Ө.Оюун-Эрдэнэ болон “Хишиг” хамтлаг төгсөгчдөд ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

✅ Цэргийн цол, гэрчилгээ, энгэрийн тэмдэг гардан авсан нийт төгсөгчдөдөө ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.212)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram