Их сургуулийн Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн “AeroX” клубээс дроны анхан шатны онол, дадлагын сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад хамрагдсан гишүүдээс онолын болон дадлагын шалгалтыг зохион байгуулж, мэдлэг, ур чадвараа амжилттай үнэлүүлэн тэнцсэн гишүүдэд Их сургуулийн захирлын гарын үсэгтэй батламж гардуулав.
Мөн энэ үеэр клубийн цаашдын үйл ажиллагаа, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээ, сургалт, дадлагын талаар гишүүдэд мэдээлэл өгч, идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.
“AeroX” клуб нь нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн талаарх мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, орчин үеийн технологийн хэрэглээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа тогтмол зохион байгуулж байна. Цаашид төрөлжсөн сургалт, практик дадлага, тэмцээн уралдаан зэрэг олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.