Дотоод хэргийн их сургуулийн Дэд бөгөөд Сургалтын газрын захирал, цагдаагийн хурандаа Б.Сэргэлэнбаатар, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Отгондаваа нар 06 дугаар сарын 16-ны өдөр Архивын ерөнхий газрын дарга Л.Нямгэрэл, Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын дарга Б.Цэндсүрэн нартай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар талууд сургалтын чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага солилцох талаар санал солилцсон юм. Энэ үеэр Сургалтын газрын менежер, цагдаагийн хошууч Д.Баттөр, тус газрын Бакалаврын хөтөлбөр хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Болормаа нар их сургуулийн сургалтын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэв.
Уулзалтын үр дүнд хоёр тал хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хамтарсан сургалт зохион байгуулах, “Эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн “Архив судлал”-ын мэргэшүүлэх багц хичээлийн агуулгыг шинэ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэн боловсруулах, цаашлаад багш нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулах зэрэг асуудлын хүрээнд ажлын хэсэг байгуулж хамтран ажиллахаар тохиролцлоо.