Дотоод хэргийн их сургуулийн Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн Усан спортын сургалтын бассейнд Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийг бэлтгэх анхан шатны буюу 4 дүгээр зэргийн сургалтыг 06 дугаар сарын 02-22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү сургалтад Онцгой байдлын байгууллагын төв орон нутаг, нийслэлийн 30 гаруй албан хаагч аврагч-усчид хамрагдаж үнэмлэхээ гардаж авав.
Сургалтыг Дотоод хэргийн их сургуулийн Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн Усан спортын сургалт хариуцсан ахлах дасгалжуулагч-багш, хурандаа Н.Үербаатар, багш, дэслэгч А.Мөнхтуяа, ахлах дэслэгч А.Шинэбаяр, аврагч-усчин ахлах ахлагч Э.Амарбаяр нар явуулсан юм.