АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Огноо: 2026-06-22
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

✅ Дотоод хэргийн их сургуулийн удирдлагууд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D) А.Саруултүвшин, Үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга, доктор (Ph.D), профессор, Д.Мягмарцэрэн, Хүний нөөц хөгжлийн албаны дарга, Ж.Базарсүрэн нарыг хүлээж авч уулзан цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Энэ үеэр АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн хамт олонд талархал гардуулав.

✅ Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу өнгөрсөн сард Дотоод хэргийн их сургуулийн багш, алба хаагч, ажилтнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт үе шаттайгаар хамруулсан билээ. Нийт таван ээлжийн долоон төрлийн оношилгоо, шинжилгээ, таван төрлийн нарийн мэргэжлийн эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт 440 гаруй албан хаагч хамрагдсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.212)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram